Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлнэ

646745564_1351724133649296_1280738853738210643_n

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ хуралдаанаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг танилцуулж, шийдвэрлүүллээ.

Статистик мэдээлэл:

•              Хөдөө орон нутгийн хүн амын 35.5 хувь нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байгаа бол хот суурин газарт 23.0 хувь байна.

•              Иргэдийн мэдлэг, боловсрол, ур чадвар, хөдөлмөрийн хандлагын дутагдалтай байдал, эрүүл мэнд, амьдралын нөхцөл боломж муу зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна.

•              2025 оны 4 дүгээр улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

•              Нийт ажиллагчдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянган хүнтэй тэнцэж байна.

•              Аймаг, дүүрэг, сум, хорооны засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон төлөөлөгчдийн тоо 9.0 мянга гаруй байна.

About Author