Иргэдийн хэрэглээний 10 зээл тутмын 1 нь чанаргүй байна

images (65)

Иргэдийн хэрэглээний 10 зээл тутмын 1 нь чанаргүй байгаа талаар Банкны салбарын 2025 оны IV улирлын тайланд дурджээ.

Тэр дундаа автомашины зээлийн чанаргүйдэлт 16 хувьд хүрч өссөн байна.

Харин эдийн засгийн салбаруудад буюу бизнест олгосон зээлийн чанаргүйдэлт буурсан байна.

Банкны зээлийн чанар гэдэг нь 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүй нөхцөлд чанаргүй зээлд шилждэг.

Графикаас харахад автомашины зээлийн чанаргүйдэлт 2025 онд 16 хувьд хүрч өссөн бөгөөд цалин, тэтгэврийн зээл болон кредит картын зээлийн чанаргүйдэлт мөн 2024 оноос нэмэгджээ.

Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Банкны салбар өнгөрсөн жил эдийн засгийн дэмжсэн. Боловсруулах, хөдөө аж ахуйн салбарт олгосон зээл өсөлттэй байна. Харин хэрэглээний зээлийг бууруулах гэсэн зохицуулагч байгууллагуудын бодлогын нөлөөгөөр иргэдэд олгосон зээлийн хэмжээ хязгаарлагдсан. Үүний улмаас иргэдийн зээлийн чанаргүйдэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн жил 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өссөн. Үүнд хөдөө аж ахуйн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнд банкны салбар төр засагтай хамтарч хэрэгжүүлсэн зээлийн хөтөлбөрүүд хувь нэмрээ оруулсан гэж харж байгаа. Энэ салбар есөн улирлын дараа сэргэсэн. Боловсруулах болон барилгын салбарт мөн эдийн засгийн өсөлттэй байгаа” гэв.

About Author