Төрийн дээд цол одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилжээ

цаг

Төрийн дээд цол одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилжээ. 

Тодруулбал нэр бүхий иргэн нь эмнэлгийн байгууллагын ажилтан нарт төрийн дээд цол одон медаль болон бусад байгууллагын шагналыг олгоно хэмээн 35 сая 970 мянган төгрөг залилсан хэргийг эрүүгийн цагдаагийн албаны эдийн засагтай тэмцэх газраас илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. 

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар тус иргэд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил найман сарын хорих ялаар шийтгэсэн байна.

About Author