ТЕГ “Херо” Б.Баатарыг яллагдагчаар татжээ
“Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатарыг Тагнуулын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан үндэслэлээр буруутган яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд “Үндэсний эв нэгдлийг бусниулах
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.