Х.Баттулга Н.Алтанхуягийг “Уяа”-ныхаа нохой болгоно

dn3BfQDpDjm2mAF2XIsv (2)

Эх сурвалж: ErenNews.mn

АН-ын генесек Д.Амарбаясгалан АН-ЫГ Женкогийн өвөрт хийх “албан даалгавартай”- гаар генсек болсонд тус намынхан эсэргүүцлээ илэрхийлж, нам дотроо бужигнаж эхэллээ. Арай гэж Женкогоос салж, АН-ыг цэвэрлээд өг гэтэл эсрэгээрээ тус нам доторх Женко бүлэглэл хүрээгээ тэлж, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, эрх мэдлийг гартаа авахаар ээлжит нүүдлээ эхэлжээ.

Энэ бүх төлөвлөгөөг Жэнко Х.Баттулга хошигний цаанаас удирдаж, “Х” ноёнтны үүргийг гүйцэтгэж байгаа аж.

Хөгжлийн банкны хэргээс хууль, шүүхийн байгууллагад гар хөлөө шургуулсан монголын дайсан Х.Баттулгын тусламжтайгаар 3 удаа цагаатгагдсан 4, хар мөр нь баллуурдагдахгүй байгаа Н.Алтанхуяг эзэндээ үйлчилж, АН-ыг дотроос нь идэх ажилд нэгджээ.

Х. Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ахлах зөвлөхөөрөө Н.Алтанхуягийг сонгож, хууль шүүхийн байгууллагад хамтарсан томилгоо хийж ХОНГИЛ угсарсан, гашуун түүх бий. Гэтэл өнөөдөр Н.Алтанхуяг улс төрийн хилс хэргээр намайг хонгилдож байна хэмээн шүүх танхимд уйлан дуугараад зогсож байгаа нь хөх инээд хүргэм.

Хонгилын төмрийг хоёр гараараа зөөсөн Жэнко Х.Баттулгын зуудаг нохой Н.Алтанхуяг хонгилд
чирэгдээгүй, хийсэн хэргийнхээ үйлийн үрийг эдэлж, шударга прокурорын хараанаас гаралгүй
дөрвөн жил дэнжгэнэж буй нь энэ. Улс орноо тонон дээрэмдэж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан хэнбугай ч цагаатгагддаггүй нь жам юм.

Хүч чадалгүй ч албан тушаалаар цаашгүй генсек Д.Амарбаясгалан угаас томилгооны хүн тул эзэндээ үйлчилж, энэ намыг самрах нь ойлгомжтой тул түүнийг эртхэн зайлуулах нь Д.Цогтгэрэлийн толгойны
өвчин болох биз.

Үргэлжлэл бий…

About Author