Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 129 гомдол, мэдээллийг хянан шалгав

0.382556001773131957

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 812 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 583 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 229 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 4 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 129 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Давуу байдал олгож удирдах албан тушаалтнаар томилсон, хандивын зарцуулалтыг тайлагнаагүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан мэдэгдэл тайлбар гаргаагүй зэрэг нэр бүхий 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож хууль бусаар эд хөрөнгө олж авсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

About Author