Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулахаар товлолоо.
Тодруулбал
- 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт
- 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт
- 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14:00-15:40 цагт эх хэлний мэдлэгээ шалгуулна.
Шалгалтын бүртгэл үргэлжилж буй бөгөөд гуравдугаар сарын 20-ны 18:00 цагт хаагдах юм.