УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгожээ

altanhuayag

 “Хөгжлийн банкны” гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа.

Шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Ингэснээр Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван удаа цагаатгасан ч тухайн шийдвэрийг дахин хүчингүй болгож байна.

Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Прокуророос хэргийн материал зохиомлоор бүрдүүлж, шүүхээс намайг удаа дараа цагаатгасан ч прокурор эсэргүүцэж байна. Намайг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэнээс хойш дайралтууд ирж байна. Хэзээ нэгэн цагт энэ прокурорууд хариуцлагаа үүрэх сайхан цаг ирэх байх” хэмээж байсан.

About Author