Шүүхээс 1 хувийн шимтгэл авсан нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гарчээ
Арилжааны банкнууд ипотекийн зээл гаргахдаа зээл судалсны шимтгэл нэг хувийг иргэдээс суутган авч байгаа нь хууль бус болох талаар хуульчид оны өмнөөс тэмцэж ирсэн. Өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр дахин ялалт байгуулжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Ипотекийн зээл шимтгэл 1 хувь байгаа нь үндэслэлгүй гэсэн маргаанд давж заалдах шатны шүүх хурал дээр яллаа. ШӨХТГ, есөн банкны эсрэг шүүхдэлцсэн. Өмгөөлөгч нартаа баярлалаа. Энэ бол ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр” гэжээ.
Харин энэ талаар хуульч О.Батхүү:
-1 хувийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг гурван шатны шүүх тогтоочихоод байхад банкууд хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан. Бид Монголбанканд шаардлага хүргүүлж байсан. Харин өнөөдөр бид дахин ялалт байгууллаа.
Арилжааны банкны үндсэн үүрэг, ажил нь зээл олгох. Гэтэл энэ ажлаа хийснийхээ төлөө иргэдийн ипотек, орон сууцны зээлийн гэрээнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэдэг нь улам бүр баталгаажлаа гэсэн юм.