Д.Батлут: Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг биш хамгаалдаг болгохын тулд цэрэгжилтийн хичээлийг оруулахаар санал хүргүүлсэн
Батлан хамгаалахын сайд Д.Батлут үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын бичиг баримт дотор ЕБС-ын сурагчдад өв соёл, эх оронч хүмүүжил олгох энэхүү арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэг бий. Харамсалтай нь Боловсролын тухай хуулиас энэ заалтыг авсан.
Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг биш хамгаалдаг болгохын тулд ЕБС-д цэрэгжилтийн хичээлийг оруулахаар санал хүргүүлсэн. Ер нь үүнийг заавал суралцах хичээлд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1GDfcx86WJ