Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Фрибурын олон улсын кино наадамд өрсөлдөнө

651824610_3237714073075033_8566859148856456496_n

Фрибурын олон улсын кино наадам Швейцар улсын Фрибур хотноо энэ сарын 20-29-нд болно.

Тус наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино “Long Films” олон улсын уралдаант хэсэгт шалгарч, наадмын хүрээнд үзэгчдэд хүрэхээр товлогджээ.

Энэхүү кино Кино урлагийг дэмжих сангийн 2024 оны сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээлийн тодорхой хувьд санхүүжилт авсан юм. Мөн 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, NETPAC шагналын эзэн болсон юм.

Тус киног зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэжээ. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг аж. Киноны зураг авалтыг 2024 онд эхлүүлж, 45 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт хийсэн байна.

About Author