Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг хойшлуулжээ
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон гадаадад оюутан суралцуулах зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хяналт шалгалт үргэлжилж байна. Дээрх шалгалтуудтай холбоотойгоор дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг:
• Голч дүн
• Хэлний оноо
• Сургуулийн эрэмбэ
• Бичиг баримтын бүрдэл
• Эсээ бичвэр
• Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналт хийж байгаа юм. Хяналтын дараа буюу 2023 оны зургаадугаар сарын 12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах байсан юм.