Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг заавал нээлттэй явуулах ёстой

0
bdd412f9b01cff53303f51e22cc840e3

-Монголд “Мангас” төрөхгүй байх боломжийн өлөө сонголт-
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 12.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх
эсэх асуудлыг хэлэлцэх товтой байгаа билээ. Энэ хурлаар уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ
нээлттэй хэлэлцээд, санал хураалтыг хаалттай буюу нууц санал хураалтаар явуулах шийдэлд хүрч
байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ УИХ нээлттэй санал хураалт
явуулдаг. УИХ-аар хувь хүний асуудал хэлэлцдэггүй, тодорхой асуудлаар бодлогын дэмжлэг
үзүүлэхийг хүссэн байдлаар тогтоолын төслөө боловсруулдаг хууль ёсоор Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий
сайд тогтоолын төслөө боловсруулахдаа,

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль
-Хөгжлийн 14 мега төсөл,
-Эрчим хүчний салбарын реформ,
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал,
-Сонгодог парламентын тогтолцооны төгөлдөршил гэсэн асуудлуудаар тодорхой дэмжлэг хүссэн.

Ялангуяа “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын
тогтолцог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого, зорилтоо тотвортой, тууштай хэрэгжүүлэхэд
бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна” гэдэг өгүүлбэр онцгой анхаарал татна.

Сонгодог парламентын хамгийн гол онцлог бол Ерөнхийлөгчийг парламентаар сонгох явдал. Бүх ард
түмнээс биш, төлөөлөл болсон гишүүдээс сонгогдсон гэдэг утгаараа эрх мэдэл нь ч бага төдийгүй,
томилж, огцруулах эрх нь Парламентад хадгалагддаг. Өөрөөр хэлбэл, дарангуйлагч гарч ирэх
бололцоог нам хаадаг тогтолцоо юм.

Энэ чигт хийж буй шинэчлэлтүүд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой эрсдэлд орсон гэж
Ерөнхий сайд УИХ-д хандсан нь яах аргагүй анхаарах өнцөг мөн.
Өөрөөр хэлбэл, гишүүд кнопоо дарахдаа өмнө нь баталж, хэрэгжүүлхийг Засгийн газарт үүрэг
болгосон Үндэсний баялгийн сангийн тухай хууль, 14 мега төсөл, Эрчим хүчний салбарын реформ,
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаасаа гадна Сонгодог Параламентын төгөлдөршлийг дэмжих үү
гэдэг өнцгөөс асуудлыг харж, шийдвэрээ гаргах нөхцөл үүсэж байгаа юм.

Түүнчлэн, Ерөнхий сайдыг огцруулах акц хуулийн процессоос түрүүж буюу, хүүгийнх нь хөрөнгө
тодорхой болоогүй байхад эхэлсэн гэдгээс улбаатайгаар “Эм Си Эс”, “Онтрэ гоулд”, “Рио Тинто”-той
холбоотой улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдсөн учраас Засгийн газрыг биш,
Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэж байна* гэсэн хардлага үүссэн. Засгийн газар үнэхээр ч 2008-2012
оны хооронд “Рио Тинто”-гоос авлига авсан байж болзошгүй улстөрчдийн асуудлаар өнгөрсөн
хоёрдугаар сард Британийн шүүхэд хандсан байсан нь тодорхой болсон.

Тэгэхээр, энэ бүх хардлага, тодорхойгүй байдлыг эцэслэхийн тулд УИХ-ын гишүүд саналаа илээр
хураалгах ёстой. Хэрвээ далдаар явуулбал иргэд, УИХ-ын хооронд асар том үл итгэлцэл бий болох
эрсдэл бодитой байна.

Эа сурвалж: Zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *