О.Номинчимэг: Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлах ёстой
Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах үйл явц удаашралтай байгаа тул хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлах ёстой. Тодорхой хуулийн зохицуулалт байхгүйгээс ахлах ангийн сурагчдын дунд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ гаарсан байна. Электрон тамхи никотины хэрэглээ байсан. Үүнээсээ даваад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зөөвөрлөх хэрэгсэл болон хувирч байгаа дэлхий нийтийн зураглал байна” гэв.