Д.Ганмаа: Хамгийн үнэтэй капитал болох хүүхдүүдээ анхаарахгүй хэрнээ хэн нь сайд, дарга болох вэ гэдэгт л анхаарч байна
Эх сурвалж: isee.mn
Өргөдлийн байнгын хороо Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2026.03.17/ хэлэлцсэн. Энэхүү хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлт гэж юуг хэлээд байгааг тодорхойлсоны дараа тус бүрт нь системтэйгээр арга хэмжээ авах нь зүйтэй санагдаж байна. Судалгаанаас харахад үе тэнгийн дээрэлхэлтийн 69 хувь нь сургууль дээр үйлдэгдэж байна. Гэтэл сургуульд ажиллаж байгаа нэг сэтгэл зүйчид 700 гаруй хүүхэд ногддог. Энэ бол маш өндөр тоо. Иймд бид хэргэтэй газруудаа санхүү, эдийн засгийн нөөц боломжоор хангах хэрэгтэй. Үе тэнгийн дээрэлхэлт нь манай улсад ядуурал их, гэр бүлийн хүмүүжил доголдолтой байгааг харуулж байна. Бид үүнийг тогтолцоогоор нь шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудлын хүрээнд хийсэн ажил үр дүнгээ өгөхгүй” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F1281382783960346%2F&show_text=false&width=560&t=0