Аудитын сэдэв сонгох үйл ажиллагаанд иргэн Та идэвхтэй оролцоно уу

ec065673d22e05b1fa10a71ecba2c0bb

Төрийн аудитын байгууллага 2027 онд бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвийн судалгааг эхлүүлээд байна. Иргэд, олон нийтийн анхааралд байгаа, үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудалд үндэслэн Төрийн аудитын байгууллагаас бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулж, батлуулдаг. Бидний авсан судалгаагаар 2025 онд иргэд, олон нийтээс орон сууцны халаалт, ус дулаан, цахилгаан хангамжийн доголдол, дундын шугам сүлжээ болон Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нэгж хувьцаа, ногдол ашигтай холбоотой асуудлаарх саналууд дийлэнх хувийг эзэлсэн. Энэ хүрээнд  Төрийн аудитын байгууллагаас 2026 онд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн бэлэн байдал, хэрэглэгчдийг дулаанаар хангах, түгээх үйл ажиллагааны үр дүн” болон ““Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-д аудит хийхээр сонгож, аудитыг эхлүүлээд байна. 

Тиймээс, иргэн Та төрийн мэдээллийн нэгдсэн систем Е-Mongolia платформаар төрийн үйлчилгээг сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт зэрэг өөрт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ ирүүлж, төрийн аудитын үйл ажиллагаанд оролцох боломжтой юм. Аудитын сэдэв сонгох үйл ажиллагаанд иргэд, олон нийт Та бүхнийг идэвхтэй оролцож, санал хүсэлтээ нээлттэй ирүүлэхийг хүсье.

About Author