Таны гарт ертөнцийг атгуулсан 30 жил
1996 онд Монгол Улсад анхны үүрэн холбооны оператор мэндэлж, гар утас гэдэг зүйл бидний амьдралд нэвтрэхэд зөгнөлт кинонд гардаг технологи бодит болсон мэт л санагдаж байлаа. Алс холын гэмээр, төсөөлөхөөс цаашгүй байсан энэ дэвшил нь тухайн үед үнэхээр “технологийн хувьсгал” байсан бол харин өнөөдөр Монголчууд бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.
Цөөн хэдхэн суурь станцаас эхэлсэн Мобиком компани энэ хугацаанд Монгол Улсын тэргүүлэх үүрэн холбооны оператор болон 1800 гаруй ажилтантай болон өргөжиж, өдгөө 3.5 сая хүн амтай улсынхаа 1.8 сая гаруй гар утас хэрэглэгчдэд хүрсэн үндэсний хэмжээний дижитал дэд бүтцийг бий болгожээ.
Мобикомын 30 жилийн замналыг зөвхөн технологийн хөгжил, сүлжээний өргөтгөлөөр тодорхойлох боломжгүй. Энэ бол Монголын өнцөг булан бүрд сүлжээ хүргэхээр шөнө дөл хүртэл ажилласан инженерүүд, шинэ санаа, шийдлүүдийг бодит ажил болгосон мэргэжлийн багууд, хэрэглэгч бүрийн асуудлыг анхааралтай сонссон дуудлагын төвийн ажилтнууд гээд Мобикомыг бүтээсэн олон мянган хүмүүсийн хамтын хөдөлмөрийн түүх юм.
Мобиком Корпорацийн хувьд нийгмийн хариуцлагыг нэн тэргүүнд тавьж нийгэмд үнэ цэн бүтээх төсөл хөтөлбөрүүд болох боловсролын салбарт хэрэгжүүлсэн “Үдийн цай”, “WASH”, “Хүүхэд бүрд цэвэр ус”, “108 хүүхдийн тусламжийн утас”, “Smart education” зэрэг төслийн үр дүн нь богино хугацаанд бодитоор харагдаж, Монгол Улсын хэмжээнд бодлогоор дэмжигдэн өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжсээр байна.
Өнгөрсөн 30 жилд тэд зөвхөн харилцаа холбооны компани байсангүй. Харин хүмүүсийг хамгийн үнэ цэнтэй зүйлстэй нь холбож, гэр бүл, хайртай дотнын хүмүүс, ажил, бизнес, боловсрол, мөрөөдөлтэй нь ойртуулах гүүр болж ирсэн билээ. Алс нутгаас дэлхийн мэдлэгийг “өвөртлөх” сурагч, хотод суугаа ах дүүтэйгээ хотноосоо холбогдох малчин, интернэтийн тусламжтай бизнесээ өргөжүүлсэн залуус, харилцаа холбооны хүчээр мөрөөдөлдөө хүрсэн олон мянган хэрэглэгчийн түүхүүд бол Мобикомын хамгийн том бахархал юм.
Тэдний хөгжил зөвхөн үүрэн холбооны үйлчилгээгээр хязгаарлагдсангүй, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд чиглэсэн үйлчилгээ, платформуудыг хөгжүүлэн дижитал хэрэглээг нэг дор нэгтгэсэн экосистемийг бүрдүүлсээр байна. VOO контент платформ, Sonsy хөгжмийн стриминг, MonPay финтек үйлчилгээ, mobilife дижитал даатгал зэрэг инновац шингээсэн шийдлүүд нь мэдээлэл, санхүү, энтертайнмент болон бусад үйлчилгээг нэг дороос ашиглах боломжийг хэрэглэгчдэд бүрдүүлж, дижитал хэрэглээг илүү нэгдсэн, хялбар болгож байна.
Энэ бүхний суурь болсон үүрэн холбооны сүлжээний технологийг Мобиком шат дараатайгаар хөгжүүлж, 2G, 3G, 4G сүлжээг нэвтрүүлэн өргөжүүлсээр ирсэн. 2025 онд тус компани Монгол Улсад 5G NSA үйлчилгээг нэвтрүүлж, энэхүү хөгжлийн шинэ шатыг эхлүүлэн дижитал боломжуудыг улам өргөжүүлсэн юм. Илүү өндөр хурд, бага саатал бүхий 5G технологи нь алслагдсан бүс нутгийг холбохоос гадна уул уурхайн алсын ажиллагаа, цахим сургалт зэрэг шинэ үеийн шийдлүүдийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Өнгөрсөн 30 жил бол Мобикомын хувьд телеком компаниас хэрхэн технологийн компани болон хувьсан өөрчлөгдсөн тухай түүх байжээ. Харин одоо тэдний хөгжлийн шинэ бүлэг эхэлж байна.