Шинээр бий болсон 8 төгрөг тутмын ойролцоогоор нэг төгрөгийг “Оюу толгой” бүрдүүлжээ

340278-18032026-1773828836-1283469203-OT

Эдийн засаг, нийгэмд “Оюу толгой”-н оруулж буй хувь нэмрийг MMCG компани судалжээ. Судалгааны тайланд “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж бүр эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс юм.  
 
“Оюу толгой”  шиг том үйлдвэр манай улсын эдийн засгийн тулгуур багана төдийгүй, ажлын байр, боловсрол, ур чадвар, орон нутгийн хөгжилд бодит өөрчлөлт авчирч буй нийгэм-эдийн засгийн стратегийн хөдөлгөгч хүч юм. 

“Оюу толгой”  компани нэмүү үнэ цэнийг бий болгож, орлого түгээж, татвар, төлбөрөөр дамжуулан улсын төсвийг бүрдүүлж, экспортын орлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжин, дотоодын бизнес, хүмүүн капитал, орон нутгийн хөгжлийг тэтгэж байна. 

Үүний зэрэгцээ, ийм хэмжээний үйлдвэрийн урт хугацааны амжилт нь зөвхөн эдийн засгийн үр дүнгээр хязгаарлагдахгүй. Энэ нь нийгмийн итгэл, хариуцлага, ил тод байдалд суурилсан нийгмийн зөвшөөрлөөс шууд хамаарна. 

“Оюу толгой” компанийн бий болгосон нэмүү үнэ цэнэ нь цалин, ашиг, татвар болон элэгдлийн хэлбэрээр эдийн засагт хуваарилагддаг.

Эдийн засаг, төсөв, нийгмийн үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд тулгуурласан арга зүйгээр хэмжиж, ил тод бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар танилцуулах нь энэ үйлдвэрийн бодит үнэ цэнийг тодорхойлж, нийгмийн итгэлийг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чухал. 

“Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой”  ХХК-ийн оруулж буй хувь нэмэр” судалгааны тайланд “Оюу толгой”-н төсвийн орлого бүрдүүлэлт, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг дэлгэрэнгүй танилцуулжээ. 

ДНБ нь тухайн улсын эдийн засгийн бүх салбарт тухайн жилд шинээр бий болсон үнэ цэний нийлбэр юм. Улс орны хөгжлийг илэрхийлэх гол үзүүлэлт юм.  

“Оюу толгой” нь ДНБ буюу нийт шинээр бий болгосон үнэ цэний тодорхой хэсгийг бүрдүүлэгч томоохон оролцогч. Шинээр бий болгосон нэмүү үнэ цэнэ гэдэг нь тухайн компани өөрийн үйл ажиллагаагаар шинээр бүтээсэн бодит үнэ цэнэ бөгөөд эцсийн бүтээгдэхүүний үнээс бусдаас худалдан авсан орц, зардлыг хассан хэсгийг хэлнэ.  

Монголын ДНБ сүүлийн 15 жилийн хугацаанд буюу 2010-2024 оны хооронд 9.8 их наяд төгрөгөөс 80.7 их наяд төгрөг болж, 8.3 дахин тэлжээ.

“Оюу толгой” компанийн бий болгосон нэмүү үнэ цэнэ нь цалин, ашиг, татвар болон элэгдлийн хэлбэрээр эдийн засагт хуваарилагддаг. Цалин нь айл өрхийн орлого болж, хэрэглээ болон хуримтлалыг нэмэгдүүлдэг.  
 
Ашиг нь хөрөнгө оруулагчдад өгөөж болон хуваарилагдаж, цаашдын хөрөнгө оруулалтын суурь болдог. Татвар, төлбөрүүд нь улсын болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж, төрийн үйлчилгээ, дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэр болдог.  
 
Харин элэгдэл нь ашиглагдсан тоног төхөөрөмж, барилга байгууламжийн үнэ цэнийг нөхөх эх үүсвэр болж, ирээдүйд тэдгээрийг шинэчлэх, солих боломжийг бүрдүүлдэг. Монголын ДНБ сүүлийн 15 жилийн хугацаанд буюу 2010-2024 оны хооронд 9.8 их наяд төгрөгөөс 80.7 их наяд төгрөг болж, 8.3 дахин тэлжээ.

“Оюу толгой”   компани энэ хугацаанд нийт 65.8 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгосон нь энэ хугацаанд бий болгосон Монгол Улсын ДНБ-ий 12.9%-ийг эзэлж байна.  
 
Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд  шинээр бий болсон 8 төгрөг тутмын ойролцоогоор 1 төгрөгийг “Оюу толгой”   компани бүрдүүлжээ. 

Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улс нийтдээ 512.2 их наяд төгрөгийн ДНБ-ийг бүрдүүлсэн бөгөөд жилд дунджаар 34.1 их наяд төгрөгийн эдийн засгийн үнэ цэнэ бий болгосон байна. Үүнтэй харьцуулахад, “Оюу толгой”   компани 15 жилийн хугацаанд дангаараа Монгол Улсын ойролцоогоор хоёр жилийн дундаж ДНБ-тэй тэнцэх хэмжээний нэмүү үнэ цэнийг бүрдүүлжээ. 

“Оюу толгой”   компани 2010 онд 900 тэрбум төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгож байсан бол 2024 онд 4.7 их наяд төгрөгт хүрч, 5.2 дахин өссөн нь Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, үр нөлөө хэрхэн нэмэгдэж байгаа харуулж байна. 

About Author