“Талын Монгол” брэндийн экспортын амжилт үргэлжилж, Казахстан улсын Худалдаа интеграцын тэргүүн дэд сайд өнөөдөр тус брэндийн үйлдвэрт зочиллоо
Үндэсний брэнд бүтээгч Грийн группийн “Талын Монгол” төсөл нь экспортын бодит амжилт гаргаж, ОХУ болон Төв Азийн зах зээлд амжилттай ажиллаж байна.
Энэ хүрээнд БНКазУ-ын Худалдаа интеграцын тэргүүн Дэд сайд БИЖАНОВА АЙЖАН АДИЛОВНА тэргүүтэй зочид төлөөлөгчид хоногт 100 тн хүчин чадалтай “Талын Монгол” үйлдвэрт өнөөдөр айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд экспортын хамтын ажиллагаа, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд Казахстан улс нь бүх талын дэмжлэг үзүүлж, гадаад харилцааны хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар болсон юм. Энэ нь зах зээлийн тэлэлт, бизнесийн тогтвортой өсөлт рүү чиглэсэн бодит, урт хугацааны түншлэл болж байгаагаараа онцлог.

Экспортын бодит өсөлт: Талын Монгол брэнд нь ОХУ, Буриад, Турк, Узбекистан, Киргизстан, Казахстан зэрэг улсуудад амжилттай экспорт хийж, олон улсын зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүлж эхлээд байна.
Орон нутаг, ЖДҮ-г дэмжсэн хамтын ажиллагаа: Грийн групп нь 27 га талбайд Үйлдвэр технологийн парк байгуулж, 2000 гаруй ЖДҮ болон томоохон үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан ажиллаж байна.
Бүрэн роботжсон технологи бүхий хоногт 100 тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай “Талын Монгол” экспортын үйлдвэр нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, робот нягтлан бодох системийг нэвтрүүлснээр төлбөр тооцооны давхардал, алдаа зөрчлийг арилган, санхүүгийн бүртгэл, тайланг илүү эмх цэгцтэй, үнэн зөв, шуурхай байдлаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Энэ нь төр-хувийн хэвшлийн уялдаа, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд экспорт, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодит боломжийг харуулсан чухал алхам юм.










