“Алдар”-ын цомд шилдэг шатарчид өрсөлдөх нь

download - 2026-03-18T212824.985

Монголын шатрын холбоо Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороотой хамтран өсвөрийн шатарчдын түргэн (блиц) болон түргэвчилсэн (рапид) тоглолтын улсын аварга шалгаруулах “Алдар”-ын цом тэмцээнийг энэ сарын 22-23нд зохион байгуулна. Тус спорт хорооны 80 жилийн ойн хүрээнд болох эл тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөр үеийн шилдэг шатарчид зургаа хүртэлх, 7-8, 9- 10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насныхны ангилалд өрсөлдөх юм. Тоглолтын үед шатрын бодлого бодолтын УАШТ-ийг явуулахаар төлөвлөжээ.

Шатрын түргэн болон түргэвчилсэн төрөл нь тоглогчдын хурд, оновчтой шийдвэр гаргах, богино хугацаанд тооцоолол хийх ур чадварыг сорьдог онцлогтой. Ийм төрлийн тоглолт нь шатарчдаас төвлөрөл, хурдан сэтгэх чадвар, стратегийн уян хатан байдлыг шаарддаг байна.

About Author