Г.Отгонтуяа: Хууль зүйн сайд нь хүртэл ийм зүйл ярихаар аргагүй л ар томтой залуус юм…
Эх сурвалж: Zuv.mn
Бусдынг гарт харамсалтайгаар амиа алдан 16 настай Ч.Ш охины ээж Г.Отгонтуяа өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хийсэн Хууль зүйн сайд Б.Энхбаярын мэдээллийг сонсоод байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хууль зүйн сайд Б.Энхбаяр миний охины хэргийн талаар ярьжээ. Сонсоод харамсаж байна аа.
Хууль зүйн сайд нь хүртэл ийм зүйл ярихаар аргагүй л ар томтой залуус юм. Охины минь хэргийг маш олон иргэд, үнэн зөв шийдэгдээсэй гэж, хөдөө орон нутаггүй дэмжиж үзэл бодлоо илэрхийлсэн. Юу нь гадаад вэ? Насанд хүрээгүй, Монгол хүүхэд дахин битгий эндээсэй гэж бодож санаа тавьдаггүй юмаа гэхэд, Улс төртэйгээ битгий хутгаасай” хэмээн бичсэн байна.
Өчигдөр Төрийн ордонд Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Хууль зүйн сайд Б.Энхбаяр “16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөгөөд, чемадонд хийсэн жигшүүрт хэргийн талаархи мэдээллийг гаднын улсаас “сэвсэн” гэж мэдэгдсэн юм.