Т.Аубакир: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжлээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир мэдээллээ.
Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжиж баталлаа. Хувийн нэмэлт тэтгэврийн сан хэдий эрх зүйн орчин байхгүй ч гэсэн зарим байгууллагууд дээр нийтдээ 130 гаран мянган иргэдийн 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн сан байдлаар хэлэлцээх хийж хадгалж үйл ажиллагаа явуулж байгаа.
Иргэдийн тухайд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж, хуримтлалаасаа сонгож нэг удаа тодорхой хугацаанд мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа юм. Энд байгаа даатгуулсан мөнгөө нэг удаа бөөнд нь авах, өвлүүлэх гэх зэрэг зохицуулалтууд байгаа.
Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан торхиолдолд тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж байгаа, нас барсан бол хуримтлалаар өвлүүлэх боломжтой хуулийн төсөл юм.
https://www.facebook.com/share/v/1AmA39cf8U