Онцгойгийнхонд аварсан хүн бүрийн тоогоор мөнгөн урамшуулал олгоно

обег

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/ А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.

Уг журамд аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь аварсан тохиолдолд хүн нэг бүрийн тоогоор 85 хувь, буцалтгүй нэрвэгдэгч гаргасан тохиолдолд 105, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд 44, гал түймрийн голомт, ус, газрын гүнд тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд 15 хувийн мөнгөн урамшуулал нэмэгдүүлэн олгохоор тус тус заасан байна. Ингэснээр онцгой байдлын алба хаагчийн ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг болохоос гадна албандаа тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэх юм.

Ташрамд, онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4400 гаруй аюулт үзэгдэл, ослын дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэж, 5300 хү ний амь, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалдаг аж.

About Author