Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
2018 оны энэ өдөр дэлхийн бөмбөрцөг дээр үлдсэн хамгийн сүүлийн Умардын цагаан хирс Судан улсын амьтан судлалын хүрээлэнд нас баржээ. Энэ төрөл зүйлийг авч үлдэх гэсэн эрдэмтдийн хүсэл ийнхүү эцэс болсон билээ. Устаж үгүй болсон цагаан хирсний талаарх дараах баримтыг хүргэж байна.
БАРИМТ 1
Дэлхий дээр цорын ганц үлдсэн хойд зүгийн эрэгчин цагаан хирс 2018 оны энэ өдөр нас баржээ.
БАРИМТ 2
Кени улсад байсан Судан хэмээх нэртэй энэ хирс 45 настай байсан бөгөөд биеийн байдал тун тааруу байсан учраас нойрсуулах эм тарьж, унтуулсан байна.
БАРИМТ 3
Харин одоо энэ төрлийн хирснээс ердөө хоёр эмэгчин үлдсэн бөгөөд нэг нь энэ хирсний охин, нөгөө нь ач охин аж.
БАРИМТ 4
Чехийн Двур Кралове амьтны хүрээлэнгийн ажилтан Жан Штежка “Хүний шунал бүхэл бүтэн нэг төрлийн хирсийг устаж үгүй болголоо” хэмээн мэдэгдэж байжээ.
БАРИМТ 5
Хирс нь зааны дараа орох хуурай газрын хамгийн том биетэй хөхтөн амьтны нэг юм.
БАРИМТ 6
Цагаан хирсний хувьд өмнөдийн болон умардын хэмээх хоёр төрөл байдаг бөгөөд умардын цагаан хирс одоо ердөө хоёр үлдсэн байна.
БАРИМТ 7
1970-1980-аад оны хооронд хулгайн анчид их хэмжээгээр умардын цагаан хирсний эврийг авах зорилгоор олноор нь хоморголон устгаснаас ийм байдалд хүрчээ.
БАРИМТ 8
Тухайн үед Хятадын уламжлалт эм үйлдвэрлэхэд цагаан хирсний эврийг ашигладаг байсан бөгөөд эрэлт ч өндөр байсан аж.
БАРИМТ 9
Хамгийн сүүлд 2000 оны үед Конгод байсан умардын цагаан хирснүүдийг хулгайн анчид хөнөөж 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас тус төрлийг устаж үгүй болсон тооцох болжээ.
БАРИМТ 10
Судан хирсний хувьд хүний насаар 90 хүрсэнтэй тэнцэх байсан бөгөөд биеийн байдал хэтэрхий муудсан учраас тариа хийхээс өөр аргагүй болсон байна.
БАРИМТ 11
Хирсийг нас барсан тухай мэдсэн хүмүүс #БидИнгэсэн хэмээх хаштаг ашиглан жиргэж, бусад устаж үгүй болох аюулд орсон хирснүүдийг хамгаалахыг уриалж эхэлсэн түүхтэй.
БАРИМТ 12
Хирс нь хуурай газрын хамгийн том хөхтөн амьтдын нэг бөгөөд насанд хүрсэн эрэгчин нь 2 тонноос дээш жинтэй байж чадна.
БАРИМТ 13
Цагаан хирсийн арьс зузаан бөгөөд нар, тоос, шавжнаас хамгаалах зориулалттай.
БАРИМТ 14
Нэр нь цагаан өнгөтэй холбоотой мэт боловч “white” гэдэг нь англи хэлний “wide” буюу өргөн амны хэлбэртэй холбоотой гэдэг тайлбар байдаг.
БАРИМТ 15
Өргөн ам нь өвсөөр хооллоход тохиромжтой, харин улаан хирс нарийн амтай учир бут сөөг иддэг.
БАРИМТ 16
Цагаан хирс нь дунджаар 40–50 жил амьдардаг.
БАРИМТ 17
Насанд хүрсэн эрэгчин цагаан хирс нь 1–2 метр өндөртэй, 3.5–4 метр урттай байж чадна.
БАРИМТ 18
Хирсийг устгах гол шалтгаан нь эврийг нь авахын тулд олноор нь агнах явдал байсан.
БАРИМТ 19
Цагаан хирс өдөрт дунджаар 50–60 кг өвс иддэг.
БАРИМТ 20
Цагаан хирс нь соёл, аялал жуулчлалд чухал үүрэгтэй, Африкийн амьдралын гол дүр төрхийг бүрдүүлдэг.
БАРИМТ 21
Насанд хүрсэн эмэгчин цагаан хирс жилд нэг удаа нэг үр төл гаргадаг.
БАРИМТ 22
Өмнөдийн цагаан хирс нь гэр бүл, бүлгийн амьдралд нэгдмэл, бүлгийн лидер нь эрэгчин байх нь түгээмэл.
БАРИМТ 23
Судалгаагаар цагаан хирс нь хөрсийг эргүүлж, өвсний ургалтыг дэмжиж, бусад ургамлын төрөл зүйлийг хадгалдаг гэж тогтоогджээ.
БАРИМТ 24
Дэлхийн цагаан хирсний хамгаалал нь зөвхөн амьтны хамгаалал биш, экологийн тогтвортой байдлыг хадгалах чухал ач холбогдолтой.