Казахстан улс шинэ Үндсэн хуулийн санал асуулга явуулсан өдрийг бүх нийтээр тэмдэглэх баяр болгоно
Казахстан улс энэ сарын 15-нд шинэ Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж 87.15 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл Үндсэн хуулийн санал асуулга явуулсан гуравдугаар сарын 15-ны өдрийг цаашид бүх нийтээр тэмдэглэх баяр болгож, амралтын өдөр болгох талаар өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Виктория Шегай мэдээлэл хийжээ.
Санал асуулга явуулсан өдрийг бүх нийтээр тэмдэглэх баяр болгох талаар Үндсэн хуульд бичсэн байгаа гэж тэрбээр хэлсэн байна.

15-ны санал асуулгад 7 954 667 хүн буюу нийт сонгогчдын 73.12 хувь нь оролцож, 898 099 хүн татгалзан, бусад нь дэмжсэн юм.
Шинээр батлагдсан хуулийг олон улсад Ерөнхийлөгч К.Токаевыг эрх мэдлээ хагдалж үлдэхэд зориулагдсан хууль хэмээн хардаж байгаа юм.