О.Цогтгэрэл: Бид УИХ-ын даргад зарчмын шаардлага тавьж байгаа

download - 2026-03-19T223727.962

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн АН-ын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Ирцээ бүрдүүлээд явах нь МАН-ын үүрэг. Парламентын үйл ажиллагааг хэвийн явуулна гэж олонхын суудал авсан үүнийгээ чадахгүй бол ард түмэндээ хэлэх хэрэгтэй. Бид нар нэгдсэн бодлоготойгоор ирцээ гүйцээж, үйл ажиллагаа явуулж засаглах чадваргүй болжээ гэдгээ ард түмэндээ илэрхийлж байгаа хэрэг гэж бодож байна. 

Бид Д.Амарбаясгаланд ч мөн адил энэ шаардлагыг тавьсан. Энэ шаардлагыг биелүүлж, огцорсон. 

УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэдэг хуулийн төслийг Х.Тэмүүжин гишүүн өргөн барьсан. Н.Учрал даргатай зарчмын хувьд ойлголцоод хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлье гэсэн. Гэвч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалалд энэ хууль алга. Тиймээс бид зарчмын шаардлага тавьсан” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1H9bGu3ogx

About Author