Н.Номтойбаяр: МАН эрх мэдэлтэй зууралдаад төрийн ажлыг түгжиж болохгүй

683d3b952030f58ca8cfe747_495292607_1140103768161463_6136799502315812391_n

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “МАН өөрсдөө ирцээ бүрдүүлээд сайд нараа томилж чөлөөлөх асуудлаа шийдээд явна биз. Засгийн газрын өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй Үндэсний эвсэлийнхэн үүнд оролцох ямар ч шаардлага байхгүй. 

Үндэсний эвсэлээс Ардчилсан намын бойкотыг зөв гэж харж байна. Монгол Улсын зовлон нь МАН-ын дотоод улс төртэй холбоотой. Асуудлаа хурдан шийдэж, ажил хэрэгч байдлаар хандахгүй бол болохгүй шүү гэдгийг АН-ынхан харуулж байна шүү дээ. 

Үүнийг МАН ухамсарлах ёстой. Барилга бүтээн байгуулалтын ажил эд эхлэх цаг болж байна. Гэтэл сандал суудлынхаа эрх мэдэлтэй зууралдаад, төрийн ажлыг түгжээд, улс эх орны эдийн засгийг хохироогоод байж болохгүй” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1DXCYoAsaN

About Author