Ж.Батжаргал: АН эрх барьж байхад З.Энхболд намын дарга, УИХ-ын дарга хийж л байсан
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын чуулганд оролцох гишүүдийн ирц бүрдээгүй учир хурал эхлээгүй хэвээр байна. Бид УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас тодрууллаа.
Тэрбээр, “Тодорхойгүй шалтгаанаар ирээгүй гишүүд рүүгээ ярьж байна. Үдээс хойш ирцээ бүрдүүлээд хуралдана. Манай бүлгээс зургаан хүн эрүүл мэндийн шалтгаантай чөлөөтэй байна. Орон нутагт ажиллаж байгаа 4, гадаадад ажиллаж байгаа 3 хүн байна. 11-12 хүн тодорхойгүй шалтгаанаар ирээгүй байна.
Аль нэг намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэдэг хуулийн заалт байхгүй. АН эрх барьж байхад З.Энхболд УИХ-ын дарга, намын дарга байсан. Тиймээс хэн нэгэн дээр дабл стандарт хэрэгждэг зүйл байж болохгүй” гэлээ.
https://www.facebook.com/share/v/18LrM7FrM4