О.Батхүү: Татвартай холбоотой хууль хэлэлцэх болохоор янз янзын шалтаг гаргадаг

bathuu

Эх сурвалж: Zuv.mn

Хуульч О.Батхүүгээс үл хөдлөх хөрөнгийн татварыг цуцлах өргөдлийнх нь явцынн талаар тодрууллаа. 

Тэрбээр, “Хаврын чуулганаар маш олон хууль хэлэлцэх ёстой байгаа. Жишээ нь татварын хууль, үе тэнгийн дээрэлхэлттнй холбоотой хууль дээрээс нь үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй болгох тухай хуулийг хэлэлцэх ёстой байсан. 

Гэтэл нэг намаас бойкот хийгээд УИХ-ын үйл ажиллагаа гацсан байна. Хэн үл байхаас шалтгаалж, дандаа албан тушаалаас үүдэж төрийн үйл ажиллагаа гацаж байна. Хэн дарга байх нь ердөө хамаагүй, амьдралд хэрэгтэй хуулиа батлаач ээ. Татвартай холбоотой хууль хэлэлцэх болохоор янз янзын шалтаг хэлээд үйл ажиллагаа зогсож байгаа нь надад маш буруу санагдаж байна.

Аливаад шаардлага тавьж байгаа бол хууль нийцсэн байх ёстой. Намын дарга УИХ-ын дарга хийх ёсгүй гэдэг хууль байхгүй. Яагаад ингэж гацааж байгаа нь сонин байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1D8SgoJzCY

About Author