​Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам 30 гаруй хувьтай үргэлжилж байна

529432219_1067027735603221_3696757964318668561_n

Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 30 гаруй хувьтай үргэлжилж байна. Ажлын төлөвлөгөөний дагуу нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барих аж. 

Баянхонгор аймаг болон Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилд зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5000 хүн зорчиж, дамжин өнгөрдөг байна. Уг замыг ашиглалтад оруулснаар Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, орон нутгийн иргэдийн орлого өсөх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлнэ гэж тооцож байна. Дээрх замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу барьж байгаа бөгөөд энэ оны ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд “Бридж бюлдинг” ХХК, “Их богд зам” ХХК, “Их харгуйн зам” ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. 

About Author