Хамтран амьдрагчаа зодож, амь насыг нь хохироосон этгээдэд 20 жилийн хорих ял оноолоо
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хардалтын сэдлээр зодож, амь насыг нь хохироосон хэрэг 2025 оны наймдугаар сард гарсан. Тус хэрэгт холбогдсон этгээдэд шүүхээс 20 жилийн хорих ял оноолоо. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас шалгаж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн, шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцсон байна. Улмаар түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохиролд 118.8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.