Дархан сумын шинэ хорооллын 9-р сургуульд гал гарчээ

обег

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт гал гарчээ. Дуудлагын дагуу найман албан хаагч, хоёр гал унтраах машин 08:29 цагт гал гарсан Дархан сумын шинэ хорооллын 9-р сургуулийн гал тогоонд 12х15 хэмжээтэй уурын жигнүүр шатаж байсныг газар дээр нь унтраажээ.  Мөн утаажилтын бүсээс 800 сурагчийг гаргасан байна. 

Гал үүссэн шалтгаан нөхцөл анхан байдлаар хэт олон цахилгаан хэрэгслийг нэг эх үүсвэрт залгаснаас болжээ. Галын аюулгүй ажиллагааны хуулийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх  процесс үргэлжилж байгааг  албаныхан мэдээллээ.

About Author