Зөрчил гаргасан жолооч нарыг торгожээ
Энэ долоо хоногт Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдэaэс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулав.
Тодруулбал Хавдар судлалын эмнэлэг зогсоолоос суух гэж хаалгыг нь нүдээд байхад хүнээ авалгүй явсан автобусны жолоочийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хойд хаалгаа хаахгүй явсан жолоочийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, буудлаас өөр газарт зорчигчдыг буулгасан жолоочийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэлийг оногдуулжээ.
Иргэдийн зүгээс автобус дотор түрүүвчээ алдсаныг олж өгсөн, Ч:20А (Баянхошуу-34-р байр) чиглэлд явж байсан автобусны жолооч гарааш дотор гал гарахад галын хор ашиглан олон хүний амь нас, эд хөрөнгө эрсдэлээс сэргийлж, анхны тусламж үзүүлж, ассан галыг намжаасан явдалд талархлаа илэрхийлсэн байна.