Хардалтын улмаас хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ

download - 2026-03-20T215521.843

Хамтран амьдрагчаа хардаж, амь насанд нь халдсан этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас С.Б нь 2025 оны наймдугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эмэгтэйг хардалтын улмаас зодож, амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохиролд 118.8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

About Author