ТОДРУУЛГА: 5 настай охиныг зодож, бичлэг хийсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

цагдаа

“Таван настай охиныг зодож, өмдийг нь шувталж бичлэг хийсэн” гэх хэрэг гарсан талаар цахим орчинд мэдээлэл тархсан. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

“Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн 11 дугаар хороонд байрлах хотхоны орцонд манай 5 настай охиныг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв.

About Author