Н.Номтойбаяр: Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой нотлох баримт ярих цаг нь болсон

Н.Номтойбаяр Боловсролын зээлийн сангийн төсвийг эрс нэмэгдүүлье

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой Бодь групп болон Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд байгаа. Энэ гэрээний үнийн дүн бол тэрбум 500 сая доллар.  

Өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ, мөн Хууль зүйн сайд Б.Энхбаяр нарын  хооронд энэ асуудалтай холбоотойгоор үнэн худал мэдэгдэхгүй олон мэдээллийг ярилаа. Энэ дунд үнэн нь юу вэ гэхээр энэ гэрээг үзэглэсэн хоёр талын буюу Бодь группыг төлөөлж байсан А.Амундра өнөөдөр хаана байгаа юм. Нөгөө талдаа Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал хаана байгаа юм. 

Энэ асуудалд гар бие оролцож явсан хүн ч амиа хорлохыг завдаж байсан үйлдэл ЦЕГ-т бүртгэглтэй байгаа. Үүнтэй холбоотой нүүрсний сонсгол явагдаж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэгдсэн арга хэмжээ алга. 

Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой үүнийг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж хоорондын тойрон хүрээлэл дунд асар том авлига, хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа юм байна. 

Тэр үүднээс УИХ-ын холбогдох зүйл заалт хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгоод миний бие энэ асуудлыг дахин нягталж шалгаж үндэслэлтэй юм байна гэж үзэж тогтоолын төсөл болон түүнийг дагалдах үзэл баримтлал боловсруулаад байна. Энэ бол хуулийн дагуу хараат бусаар явагдах ёстой. 

Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн баригдах эрх зүйн орчин бүрдэнэ. 

Гагцхүү нотлох баримт л ярих ёстой. Энэ асуудал чинь улс төрийн хэрэгсэл болж, хэн нэгэн рүү дайрах хулгайч, авлигач гэх мэтээр дуудах асуудал хэрээс хэтэрч байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1b2pn4tE6S

About Author