Ч.Лодойсамбуу: МАН-ын дарга Н.Учрал зүүн тийш байрандаа суу. УИХ ажлаа хиймээр байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл аль нэг намын дарга парламентыг удирдах нь зохисгүй гэж үзэж байгаа юм.
Харин УИХ-ын дарга Н.Учрал болон эрх баригч намын зарим гишүүд ийм хуулийн заалт байхгүй тул УИХ-ын дарга ажлаа өгөх шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлээд буй. Тэгвэл УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж буйтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу цахим хуудаснаа “МАН-ын дарга Н.Учрал зүүн тийш байрандаа суу. УИХ ажлаа хиймээр байна” гэж анхааруулжээ.
https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Flodoisambuuch%2Fposts%2Fpfbid02CSCxMNkKZphZqdLHhknAxDVKo1pJAgWpB5LuxbR1bpyYPDhKkayqfkN9mQ3pv7Hul&show_text=true&width=500