Баян-Өлгий аймагт ЕБС-ийн сурагчид осолд орж, 17 настай охин нас баржээ ​

cc3ad3e4d6f8feafc24d253dfd446387

Баян-Өлгий аймагт ЕБС-ийн сурагчид осолд орж нэг сурагч амиа алдан гурван сурагч гэмтжээ. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. 

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлэгийн хяналтад эмчлүүлж байна. 

Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 ангид суралцдаг байна. Мөн жолоо барьж явсан сурагч 18 насанд хүрсэн байжээ.

About Author