I-II ангийн сурах бичгийн жагсаалтыг баталлаа

I-II ангийн сурах бичгийн жагсаалтыг баталлаа

Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд хэрэглэх I-II ангийнхны сурах бичгийн жагсаалтыг баталсныг Боловсролын яамнаас мэдээллээ. Ерөнхий боловсролын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар баталсан энэхүү жагсаалтын дагуу судлагдахуун тус бүрээр сурах бичгийн эхийг зохиох тендер зарлан, сонгон шалгаруулалт зохион байгуулж, ирэх намраас өмнө хэвлэлтэд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хүүхдэд академик мэдлэг олгох, бие даан амьдрахад тустай зөв, дадал хэвшлүүдийг судлагдахуун бүрд тусгах нь бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн гол зорилго гэв. Тухайлбал, эрүүл мэндийг бие даасан хичээл болгон, хөтөлбөрөөс өмнө нь хасагдсан байсан унших бичгийг дахин оруулж иржээ. Мөн казак хүүхдэд зориулсан монгол хэлний дүрмийн сурах бичгийг хөтөлбөрт нэмж тусгасан байна. Шинэчилсэн жагсаалтаар, I, II ангид монгол хэл, математик, байгаль шинжлэл, нийгмийн ухаан, хөгжим, дүрслэх урлаг, дизайн, эрүүл мэнд, биеийн тамирын хичээл орно. II ангийнханд эдгээрээс гадна унших бичгийн ном нэмэгдэх юм. Тэгвэл тусгай хэрэгцээт сургуулиудад дохионы хэлний, үндэсний
цөөнхөд монгол, казак, тува хэлний сурах бичиг тараагдах нь.

About Author