Д.Ганбат: Том хавтас сугавчилсан хүмүүс л энд тэнд очоод мэдээлэл хийх юм. Хуулийн дагуу ажлаа явуул
Эх сурвалж: Zuv.mn
Ардчилсан намаас УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэдэг асуудлыг хөндөж УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд буй. Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Танай намаас хэрэгжүүлж буй акц хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлж чадахгүй байгаад АН-ыг яагаад буруутгаад байгааг ойлгохгүй байна. Ирц бүрдвэл ороход бэлэн би өрөөндөө байж л байна.
Бидний тавьж байгаа шаардлага бол сахилга баттай бай, чуулганы хуралдааныг үр дүнтэй болго гэдэг л зүйл байгаа.
Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Би өрөөнөөсөө гараад хуралдаа суухад бэлэн л байна. МАН авлига хулгайтайгаа тэмц.
-Та Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг юу гэж харж байна вэ?
-Үүнийг ярилцах ёстой хууль л гэж үзэж байна. Ард иргэд сонгогчид юу хүсэж байна түүнийг нь л илэрхийлж ярилцах ёстой. Авлига хулгай хийчихсэн, яллагдагчаар татагдсан нөхдүүд УИХ-д бөөнөөрөө суучхаад хулгай луйвраа нуух, тэдний нуугдах газар байж болохгүй. Энэ бол буруу.
Авлигачид хулгайчид парламентын нэр хүндийг унагаагаад, хуралдаа суулгүй яваад байдаг. Ийм лд байдалтай байна.
-Хууль зүйн сайдыг ажлаа өгөөд шалгуулах ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхаж байгаа юм шиг л зүйл яриад байх юм. Хуулийн дагуу ажлаа явуулмаар байна. Том хавтас сугавчилсан хүмүүс л энд тэнд очоод мэдээлэл хийгээд явах юм. Энэ асуудал дээр миний хувьд сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байна.
https://www.facebook.com/share/v/18TvSbn2of