Ж.Баярмаа: АН -аас бусад гишүүд ирцээ бүрдүүлээд хуралдаад явах боломжтой

images (97)

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “АН-аас чуулганы хуралдаандаа суухгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн учраас би ч мөн ижилхэн байр суурьтай байгаа. АН-аас бусад гишүүд ирцээ бүрдүүлээд хуралдаад явах боломжтой. Манай намын дотоод сонгуульд МАН-ын зарим гишүүд оролцсон, шударга бус үйл явдлууд болсон. 

Зохион байгуулалтын хувьд ч мөн алдаа гарч саналын хуудсыг буруу бичсэн гэх мэт олон зүйл болсон. Дээрээс нь МАН-ын хэсэг бүлэг хүмүүсийн оролцоотой нам дамнасан маргаантай асуудал болсон” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1BYDyJzX38

About Author