ЧУУЛГАН: Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг эргэн хэлэлцэж байна

1d4a820aea02f521d1e48b9084b5cd4d

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын Чуулганы хуралдаан АН-ын хүсэлтээр нэг цаг завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Чуулганы эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Учралыг Ерөнхий сайдаар томилуулах саналыг танилцуулсан бөгөөд үүний дараа АН бүлэг тодорхой асуудлуудаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн өөрийн байр суурийг сонсох шаардлага байна хэмээн нэг цагийн завсарлага авсан юм. 

АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл засварлага авсан шалтгаанаа тайлбарласан.

Тэрбээр яамдын тоо, дэд сайдын асуудалд Засгийн газрын бүрэлдэхүүн цомхон байх тал дээр АН-ын шаардлага хэвээрээ байгаа шүү гэдгээ илэрхийлж, хариулт авсан гэдгээ хэлсэн. 

Үүний дараа дараа гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал хариулж эхэллээ.

About Author