С.Амарсайхан: УИХ-ын даргад тодорхой шалгуур хангасан туршлагатай хүмүүс очих ёстой
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын гишүүн С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Албан тушаалын асуудал угаасаа улс төрийн намын хүрээнд яригдана. Бид чухал асуудлууддаа анхаарах ёстой. Хавар болохоор заавал улстөрждөг, улстөржих ёстой юм шиг ханддаг байж болохгүй.
Хамгийн түрүүнд иргэдийн амжиргааг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, цаашлаад төрийн тогтвортой бөгөөд тусгаар тогтнолын аюулгүй байдлаа хангах тал дээр анхаарах ёстой.
Улс төрийн томилгоонуудаа шуурхай хийж, ажлаа үргэлжлүүлэх ёстой. Төрийн өндөр албан тушаал дээр хэн нэгэн очуулна, эсвэл очно гэж яриад л болчихдог зүйл биш. УИХ-ын дарга болох эсэхийг би шийдэхгүй.
УИХ-ын даргад тодорхой шалгуур хангасан туршлагатай хүмүүс очих ёстой” гэлээ.
https://www.facebook.com/share/v/17GXUMQwEB