“Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасантай таарсан бол мэдээлээрэй”

plc2xe_69cc9fd30e1ea02d0ac50582_x974

Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110,000 орчим шон байдаг байна. Эдгээрийн ил задгай кабель, тагийг засварлах солих ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

Иймд иргэд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасантай таарсан бол Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба болон Улаанбаатар Хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын Төвд мэдээлэхийг зөвлөлөө.

Харин авто замын дагуух ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, асдаггүй 1,000 орчим гэрлийн шонг хэвийн ажиллагаанд оруулах бөгөөд бол шон дээр наасан заруудыг хуулж, цэвэрлэж байгаа аж.

About Author