Нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ ₮30,000-д хүрч, өмнөх оны мөн үеэс ₮8,000-аар нэмэгдэв

2884ba_75_x974

Гуравдугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.6 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар тус тус өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос/ҮСХ/ мэдээллээ.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс хонь, үхрийн мах болон дотоодын төмсний дундаж үнэ өнгөрсөн долоо хоногийн үеэс 1.7-3.1 хувиар нэмэгдсэн байна. 

Жишээлбэл нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ хоёрдугаар сард 28,812 төгрөг байсан бол уржигдрын байдлаар 30,877 төгрөгт хүрчээ. Уг үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8,000 төгрөгөөр өссөн байгаа юм. 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэг килограмм үхрийн цул мах 22,394 төгрөгөөр борлуулагдаж байжээ.

Харин энэ оны хоёрдугаар сард нэг килограмм хонины мах 19,181 төгрөгөөр зарагдаж байсан бол 21,435 төгрөгт болж нэмэгджээ. Нэг килограмм үхрийн ястай махны дундаж үнэ 26,976 төгрөг болж, хоёрдугаар сараас 2,395 төгрөгөөр өслөө.

Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ, үнийн индекс:

/2026 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар өмнөх сар болон 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулснаар. Эх сурвалж: ҮСХ/

Барааны нэр2026 он
II сарын дундажIII.23.            III.30.          
төгрөг
1“Алтан тариа” гурил дээд, савласан, кг3 5073 5073 507
I зэрэг, савласан, кг2 5072 5072 507
2-р зэрэг, савласан, кг1 4101 4101 410
2Талх“Атар”, 600 гр2 6952 6952 695
“Зууван чех”, 600 гр3 3083 3083 308
Хар талх, 300 гр2 5522 5522 552
3Цагаан будаа, кг4 9664 9664 966
4Хонины мах, ястай, кг 19 18121 43521 984
5Үхрийн мах, ястай, кг 24 58126 51526 976
6Үхрийн мах, цул, кг 28 81230 41730 887
7Адууны мах, ястай, кг15 82716 77416 705
8Ямааны мах, ястай, кг 14 82015 76715 461
9Сүүзадгай, л4 2994 4134 413
“Элекстер”, 0.5 л2 3522 3522 352
“Миний Монгол”, л4 9975 0125 012
10Тараг, савласан, 900 гр, “Цөцгийтэй”4 5724 5724 572
11Цөцгийн тос, 200 гр10 53310 53310 533
12Ургамлын тос, л10 84410 84410 844
13Элсэн чихэр, кг4 9514 9514 951
14Ногоон цай, савласан, 90 г4 0384 0384 038
15Өндөг, ш612612612
16Алим, кг8 3948 3988 398
17Төмс, кг2 8123 0603 156
18Лууван, кг3 0353 0353 035
19Байцаа, кг3 6043 7433 743
20Хүрэн манжин, кг3 7763 8363 836
21Сонгино, кг4 3294 3294 329
22ШатахуунАи-80 автобензин, л2 3452 3452 345
Аи-92 автобензин, л 2 5902 5902 590
Дизелийн түлш, л3 1403 1403 447

Саруул захад нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 36,000 төгрөгт хүрсэн нь хамгийн үнэтэйд тооцогдож байна. Тэгвэл Оргил супермаркетад нэг килограмм үхрийн цул мах 26,500 төгрөгөөр зарагдаж байгаа аж.

УЛААНБААТАР ХОТЫН ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ, хүнсний зах, дэлгүүрээр,  2026 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар.

зураг

About Author