Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт

download (6)

Эх сурвалж: 24tsag.mn

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдөр дэлхий нийтээр Аутизмыг таниулах өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулаг бид танд АУТИЗМ-ын талаар бидний мэдэх ёстой чухал 24 баримтыг хүргэж байна.

БАРИМТ 1

Аутизм нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг.

БАРИМТ 2

Аутизмын спектрийн эмгэг нь мэдрэлийн хөгжлийн онцлог бөгөөд “өвчин” гэхээс илүү ялгаатай байдал гэж үзэх нь нэмэгдэж байна. “Спектр” гэдэг нь хүн бүрт илрэх шинж тэмдэг, чадвар нь маш өөр байдаг гэсэн утгатай.

БАРИМТ 3

Дэлхий даяар ойролцоогоор 100 хүн тутмын 1 нь аутизмын спектрт багтдаг.

БАРИМТ 4

Эрэгтэй хүүхдэд эмэгтэйгээс 3–4 дахин илүү оношлогдох хандлагатай.

БАРИМТ 5

Монгол улсын хэмжээнд 800 гаруй иргэн аутизмаар оношлогдсон байдаг.

БАРИМТ 6

Аутизм нь бага насанд илэрдэг ч зарим хүн насанд хүрсний дараа оношлогдох нь бий.

БАРИМТ 7

Аутизмын шалтгааныг одоог хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.

БАРИМТ 8 

Шалтгаан нь бүрэн тодорхой биш ч генетикийн хүчин зүйлс их нөлөөтэй.

БАРИМТ 9

Аутизмтай хүүхдүүд бусдаас арай өөрөөр ертөнцийг харж, хүлээж авдаг. Тэдний хувьд бусадтай харилцах, үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх хэлбэр ондоо байна. Хэдийгээр энэ нь нийгмийн харилцаанд ороход тодорхой хүндрэлүүдийг учруулах эрсдэлтэй ч аутизмын талаарх ойлголттой болсноор бид өөрийн тусламжийг хүргэж чадах юм.

БАРИМТ 10

Аутизмын хүрээний эмгэг дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм”, “аспергерийн хам шинж” зэрэг хэд хэдэн төрлийн аутизмын хэлбэрүүд багтдаг.

БАРИМТ 11

Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл байна.

БАРИМТ 12

Аутизмаар оношлогдсон хүмүүсийн 30% нь өөрийгөө илэрхийлэхдээ хэл яриа ашигладаггүй. Тэдний 30% нь хүнтэй харилцахын тулд бус хэрэгцээн дээр суурилан харилцдаг. Хэл ярианы чадвар хангалттай сайн байсан ч харилцан ярианд оролцох сонирхолгүй, өөрийн санаагаа зөв илэрхийлж чаддаггүй. Харилцан яриаг эхлүүлэх, үргэлжлүүлэн ярих чадваргүй. Тодорхойгүй сэдвээр ганцаараа удаан ярих. Хүний хэлснийг давтаж цуурай мэт ярих..

БАРИМТ 13

Хүмүүсийг сонирхдоггүй. Хүмүүстэй харилцаа тогтоож, хадгалах чадваргүй. Хариу үйлдэл үзүүлэх чадваргүй. Хүмүүс хоорондын харилцааны утга учрыг сайн ойлгодоггүй. Нэрээр дуудахад хариу үйлдэл үзүүлдэггүй. Зан үйлийг буруу хэрэглэдэг…

БАРИМТ 14

Мэдээллийг хүлээж авч боловсруулж ойлгохдоо муу, сонирхол, өдөр тутмын хийдэг зүйлс, ирээдүйн боломж, дүрэм зэргийг уян хатан ойлгож хүлээж авах чадварын дутагдал. 

БАРИМТ 15

Давтагдсан үйл үйлдэл хийдэг, нэг хувийн байдлыг шаарддаг. Шинэ орчин өөрчлөлтийг хүлээн авч дасан зохицохдоо удаан буюу дургүй. Тодорхой шинэ орчинд эзэмшсэн чадвараа өөр орчинд хэрэглэхдээ муу. Орчны зарим өдөөгчид хэт мэдрэмтгий байх. Бүхнийг шууд утгаар хүлээж авдаг. Ач холбогдолгүй нарийн жижиг зүйлд хэт анхаардаг. Хөдөлж, эргэлдэж байгаа зүйлийг хэт дурлаж хардаг. Нэг тоглоомд хэт уягдах, юмсыг өрж жагсаах зэргээр ажиглагдана.

БАРИМТ 16

Вакцин аутизм үүсгэдэг гэсэн ойлголт нь шинжлэх ухаанаар бүрэн няцаагдсан.

БАРИМТ 17

Эрт оношилж, тусгайлан боловсруулсан зан үйлийн засал, хэл засал, боловсролын дэмжлэг үзүүлснээр аутизмтай хүмүүс нийгэмших, чадамжаа бүрэн ашиглах боломжтой.

БАРИМТ 18

Нүд рүү харахаас зайлсхийх нь хүндэтгэлгүй биш, зүгээр л тухгүй байдлаас болдог.

БАРИМТ 19

Аутизм нь оюуны чадамжтай заавал холбоотой биш — маш ухаалаг хүмүүс ч байдаг.

БАРИМТ 20

Хэл яриа хожуу хөгжих нь нийтлэг шинжүүдийн нэг. Дэг журам, давтамжтай орчинд илүү тухтай байдаг.

БАРИМТ 21

Аутизмтай хүмүүсийн дунд сэтгэл түгших, депресс зэрэг хавсарсан байдал элбэг.

БАРИМТ 22

Шатрын их мастер, Дэлхийн шатрын аварга Бобби Фишер, Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс, Түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтэн, математикч Альберт Эйнштейн, Стив Жобс, Кембриджийн их сургуулийн судлаачид Исаак Ньютон, суут зохион бүтээгч Никола Тесла зэрэг алдартнууд аутизмтай байсан. 

БАРИМТ 23

 Зарим аутист хүмүүс онцгой авьяастай (“savant”) байх тохиолдол бий.

БАРИМТ 24

Зарим аутист хүмүүс амьтантай илүү амархан ойлголцдог.

About Author