Б.Итгэлмаа, Д.Сэлэнгэсүрэн, Б.Эрхэмхишиг нар “Academy cup-2026”-д түрүүлэв

Б.Итгэлмаа Д.Сэлэнгэсүрэн Б.Эрхэмхишиг нар “Academy cup-2026”-д түрүүлэв

“Academy cup-2026” оюуны спортын байгууллагын аварга шалгаруулах тэмцээн түргэн бодолт, рубикийн шоо төрлөөр болоход Монголын оюун ухааны академийн хот болон орон нутаг, олон улс дахь гэрээт 60 салбарын 100 гаруй багш, ажилтан (УАШТ-д медаль хүртсэн, олон улсын цолтой, гадаадын тэмцээнд оролцсон) A, Б ангилалд ур чадвараа сорьж, аваргуудаа тодрууллаа.

Түргэн бодолтын А ангилалд Б.Итгэлмаа (Баруун дөрвөн зам дахь академи), B ангиллын флаш анзан төрөлд Г.Энхриймаа (Дорнод), нийлбэр болон үржвэр, хүн хуанли төрөлд Д.Сэлэнгэсүрэн (Баянмонгол хороолол дахь салбар) тэргүүлэв. Түргэн бодолтын А ангилалд Б.Итгэлмаа, B ангилалд Д.Сэлэнгэсүрэн шилдэг тамирчин болсон юм. А ангиллын рубикийн шооны төрөлд Б.Эрхэмхишиг (Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол дахь салбар), B ангиллын 3х3х3 шооныход Б.Итгэлмаа, 2х2х2 шооныход Б.Сумъяабазар (III, IV хороолол дахь салбар), пираминкс шооныход О.Болормаа (Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол дахь салбар) түрүүлсэн байна. Рубикийн шооны А ангилалд Б.Эрхэмхишиг, B ангилалд Б.Итгэлмаа шилдгээр шалгарав.

About Author