Гачуурт дахь “А+” ногоон хаус хотхон: Эрчим хүчний зардлыг 55 хувиар бууруулах боломж

9nbaqe_1-__x974

Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний зардал, хот орчмын бохирдол, амьдралын чанарын хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед Улаанбаатарын зарим иргэд өөр шийдэл хайж эхэлсэн. Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт дахь шинэ хаус хотхон — GORKHIT HOME нь яг тийм хэрэгцээнд хариу болж байна.

20 жилийн туршлагатай “Хос Цамхаг” ХХК-ийн тав дахь, Горхит цувралын дөрөв дэх хотхон болох GORKHIT HOME нь Монголын цаг агаарын онцлогт тохируулан зохиомжилсон, улсын “А+” ногоон эрчим хүчний гэрчилгээ бүхий 4 улирлын 66 айлын хаус хотхон юм. Барилгын дулаалга, цонх, агааржуулалтын систем зэргийг ногоон технологийн шаардлагын дагуу хийснээр эрчим хүчний зардал жилийн хэмжээнд 46–55 хувиар буурдаг байна.

Ногоон зээлийн боломж

“А+” ангиллын барилга нь банкуудын “ногоон зээл” хөтөлбөрт хамрагдах эрх олгодог онцлогтой. Энэ нь худалдан авагчид зөвхөн ажиллагааны зардлаас хэмнэхдээ зогсохгүй, санхүүжилтийн нөхцөл ч илүү хялбар болно гэсэн үг юм. Монголын тэргүүлэх банкнуудын ногоон зээлийн хүүгийн хувь ердийн орон сууцны зээлтэй харьцуулахад тааламжтай байдаг.

зураг

Байршил, нэмүү өртөг

Гачуурт орох төв замаас ердөө 25 минутын зайд буюу хотоос 20 км зайд байрших хотхон нь 2.5 га нутаг дэвсгэрт 41 хаусыг агуулна. Байшингийн талбай 75.9 м² (4 өрөө), 98 м² (гаражтай 3 өрөө), 128.1 м² (гаражтай 4 өрөө) гэсэн гурван хэлбэрт байна. Хотхоны дэргэд “Gachuurt Center” нэртэй 4,000 м², 2 давхар худалдаа үйлчилгээний цогц төв ч нэгэн зэрэг баригдах тул оршин суугчид өдөр тутмын хэрэгцээгээ нутгаасаа л шийдэх боломжтой болно.

Эхний үе шатны урьдчилсан захиалгын үнэ — 2026 оны 4-р сарын 31 хүртэл

Төсөл одоогоор урьдчилсан захиалгын эхний үе шатанд байгаа бөгөөд 1м²-ийн үнэ 3,700,000 төгрөг байна. 2026 оны 4-р сарын 31-ний өдрөөс хойш үнэ шинэ шатанд шилжих тул одоо захиалсан иргэд эцсийн үнээс 13.5 хувийн хэмнэлт авах боломжтой. Захиалсан иргэд талбайн төлөвлөлт болон заслын ажлыг өөрийн хэрэгцээнд тохируулан шийдвэрлэх боломж ч нэмэлтээр олгогдоно.

зураг

Туршлагын баталгаа

“Хос Цамхаг” ХХК нь 2021 оноос эхлэн Горхит-1, Горхит-2, Горхит-3 зэрэг нийт 114 гаруй айлтай 3 хотхоныг амжилттай ашиглалтад оруулсан. Горхит цуврал нь Монгол орны нөхцөлд тохирсон, ашиглагчдын итгэлийг хамгийн сайн хүлээсэн хаус хотхоны цуврал гэдгээрээ тогтвортой нэр хүндтэй.

About Author