Энержи Ресурс компани 2025 онд АМНАТ-д 71 тэрбумыг төвлөрүүллээ
Үндэсний хуримтлалын сангаар дамжуулан иргэд уул уурхайн баялгийг хүртэх учиртай. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн тодорхой хувь тус сан руу орж, иргэдийн хуримтлал үүсгэж буй.
Энержи Ресурс компани 2025 онд 71 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсад төлсөн байна. Мөн групп компанийн хэмжээнд нийт 512 тэрбум төгрөгийн татвар, хураамж улсын төсөвт төвлөрүүлснийг Тогтвортой хөгжлийн тайландаа мэдээлжээ.
Тайлантай танилцах: https://energyresources.mn/public/storage/reports/May2026/0cg0nzuIffQdZkEzEzEN.pdf