Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

БНЭУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)-ны Соёлын харилцааны зөвлөлөөс ирэх хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг бакалавр, магистр, докторын түвшинд зарлалаа. Эл хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 180 улсын 300 гаруй оюутан, залууст жил бүр тэтгэлэг олгодог уламжлалтай.
Тэтгэлэгт тэнцсэн суралцагчид 2026-2027 оны хичээлийн жилд инженерчлэл, мэдээллийн технологи, урлаг, гүн ухаан, улс төр судлал, сонгодог зохиол зэрэг мэргэжлийн 21 чиглэлээс сонгон суралцах боломжтой юм. Тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын болон дотуур байрын төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн ирж, буцах тийзийн мөнгө, визийн хураамжаас хүртэл чөлөөлдөг аж. Бакалаврын хөтөлбөрт хамрагдахыг
хүсэгчид боловсролын түвшний гэрчилгээ, дипломтой байхаас гадна 2026 оны долоодугаар сарын 1-нээс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай. Харин магистрын хөтөлбөрт хамрагдах бол 35, докторынх 40 хүртэлх насны, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, сурлагын амжилт сайн байвал материалаа энэ сарын 15-ны дотор https://a2ascholarships.iccr.gov.in цахим хаягаар илгээгээрэй. Өргөдөл гаргагч нь ICCRийн онлайн порталаар дамжуулан бүртгүүлнэ. Үүний дараа сонгон шалгаруулалт болон ярилцлага, үнэлгээг нэгтгэн дүнг зарлана гэдгийг БНЭУаас Монголд суугаа ЭСЯ-наас мэдээллээ

About Author